АНУ-ын Төрийн нарийн бичгийн дэд дарга Вэнди Шерман Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дэд дарга Вэнди Шерман Монголд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман энэ долоо хоногт Япон, Өмнөд Солонгос, Монгол Улсад айлчлах талаар “Аsia Nikke” сайт мэдээллээ.

АНУ-ын Төрийн департаментаас энэ талаар Вэнди Шерман “Японд цаг уурын хямрал, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг сайжруулах тэргүүтэй асуудлыг хэлэлцэх бол БНСУ-ын удирдлагуудтай Хойд Солонгос дахь хамтын ажиллагаа, цаг уурын өөрчлөлт, дэлхийн эрүүл мэндийн асуудал, Монгол улсад Стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх чиглэлээр тус тус айлчлал хийнэ” гэж мэдэгдсэн байна.

Түүний айчлал энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх аж. Энэ удаагийнх Шерманы Азид хийсэн хоёр дахь айлчлал болж байна. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр Индонез, Камбож, Тайландад айлчлаад байсан юм.

Эх сурвалж: АsiaNikke