НӨАТ-ын буцаан олголтыг маргаашийн дотор шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг маргаашийн дотор шилжүүлнэ

2021 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг маргааш /2021-07-20/ иргэдэд шилжүүлж эхэлнэ гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Сангийн сайдын тушаалд “Төрийн сангийн газар санхүүжилтийг Төрийн сан дахь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд ажлын 20 хоногийн дотор санхүүжүүлнэ” гэж заасан. Тэгэхээр Татварын ерөнхий газар энэ сард багтаан иргэдэд НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлэх үүрэгтэй юм.

Хоёрдугаар улирлын буцаан олголтоор 1.1 сая гаруй иргэнд нийт 45 гаруй тэрбум төгрөгийг буцаан олгохоор болжээ. Мөн энэ оны нэгдүгээр улиралд нийт нэг сая 23 мянга гаруй иргэнд 40.6 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.