Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 14:00 цагаас танилцуулна

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг 14:00 цагаас танилцуулна

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг 14:00 цагт танилцуулна хэмээн мэдэгдлээ.

Тус хуралдаанаар цаг үеийн асуудал болон төгсөх ангийн сурагчдаас авах элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын хэдэнд зохион байгуулах талаар хэлэлцэн товлосон байна. Мөн энэ хичээлийн жилд 40 мянга гаруй шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бөгөөд шалгалтыг зохион байгуулахад 10 мянга гаруй багш оролцох тооцоолол бий.