Х.Нямбаатар: Авлигатай тэмцэхийн тулд шүгэл үлээгчийн хуулийг санаачилна

Х.Нямбаатар: Авлигатай тэмцэхийн тулд шүгэл үлээгчийн хуулийг санаачилна

Өнөөдөр /2021-07-20/ Засгийн газрын ээлжит бус хуралдаан өрнөж шийдвэрүүдээ гаргасан.

Тус хуралдаанаар эдийн засгийн өсөлт, инфляци, Монгол улсад бүртгэгдсэн гэж яригдаж буй Дельта вирусийн талаар мөн авлигатай тэмцэх комисс байгуулах талаар гэсэн асуудлуудыг хэлэлцсэн байна.

Авлигатай тэмцэх комиссыг байгуулах талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

"Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өчигдөр анхны хуралдаанаар хийсэн. ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг. Манай улсын хувьд авлигын индексийн дүнгээр 2020 онд 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. 

Төрийн байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж буй чирэгдлийг бууруулах, e-mongolia платофрм руу авлигын мэдээллийг хүлээн авах булан бий болгоно.  

Мөн авлигатай тэмцэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт хийхээр болсон. Үүнтэй холбогдуулан Шүгэл үлээгчийн хуулийг санаачилна. Улс төрийн намуудын тухай хуулийг санаачлах шаардлага бий. Манай ажлын хэсэг өргөн цар хүрээтэй юм.  

Түүнчлэн авлигад хамгийн их идэгдсэн байж болзошгүй салбар төрийн болоод орон нутгийн өмчит компаниуд байдаг. Иймээс эдгээр компаниудыг улс төрөөс хэрхэн хараат болгох вэ гэдэгт арга хэмжээ авна.  

Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг долоо хоног болгоно хуралдаж байхаар болсон. Ажлын хэсгийг явцыг Засгийн газарт тайлагнаж байхаар болсон" гэлээ.

Үзэх: