Архангайн засаг дарга Д.Золжаргалыг ОГЦРУУЛСАН явдалд С.Эрдэнэ Х.Баттулгыг буруутгажээ

Архангайн засаг дарга Д.Золжаргалыг ОГЦРУУЛСАН явдалд С.Эрдэнэ Х.Баттулгыг буруутгажээ

Өнгөрөгч 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-д АН олонх болж ялалт байгуулсан.

Тэгвэл өчигдөр /2021.07.20/ орой 19:00 цагт Архангай аймгийн ИТХ хуралдаж тус аймгийн засаг дарга Д.Золжаргалыг үүрэгт ажлаас нь огцруулсан байна. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын 14 төлөөлөгч Д.Золжаргалыг засаг даргын албан тушаалаас нь огцруулах саналыг ээлжит бус хуралдаа оруулж хэлэлцүүлсэн байна. Ингээд хуралд оролцсон 39 төлөөлөгчийн 21 нь буюу 53,8 хувь нь тус саналыг дэмжсэн байна.

Дээрх 21 төлөөлөгчид дотор 18 нь МАН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч, гурав нь АН-ын төлөөлөгч байжээ.

Харин Д.Золжаргалыг Архангай аймгийн засаг даргаас огцруулсан явдалд С.Эрдэнэ, “Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женко /Х.Баттулга/-гийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа. Өнөөдөр үнэхээр Женко хэмээх Эрэлийн намаас орж ирсэн улстөрийн наймаачинд АН- ямар өртэйг гайраж байна? Сая урвасан 3-урвагчийн нэг нь О.Цогтгэрэлтэй холбоотой, нэг нь Фортуна Батбаярын хүн гэж сонслоо! Арай ч дээ АН- та нарт ямар өртэй болоод та нар ийм өс хонзон зангидана вэ” гэжээ.

Учир нь Д.Золжаргал нь С.Эрдэнийн улс төрийн багийн хүн гэдэг. Тэрээр С.Эрдэнийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд байхад нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, мөн УИХ-ын гишүүн, АН-ын дарга байх хугацаанд нь УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны даргын албан тушаал хашиж байсан нэгэн юм.