БНХАУ-ын Сэхэ боомтын нүүрсний тээвэр хэвийн болж эхэллээ

БНХАУ-ын Сэхэ боомтын нүүрсний тээвэр хэвийн болж эхэллээ

БНХАУ-ын Сэхэ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа 184 жолоочоос энэ сарын 19- нд PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Иймд өнөөдөр /2021.07.21/-өөс эхлэн 184 автомашин нэвтрүүлж эхлэхээр болсон байна.

Цаашид халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, халдвар илрэхгүй бол өдөртөө 92 автомашинаар нэмэгдүүлэхээр Сэхэ боомтын зөвлөлтэй ярилцсан талаар Хөх хотод суугаа консул С.Батхуяг мэдээлжээ.

Харин Ганцмод боомт тухайд долдугаар сарын 8-ны өдрөөс Ганкимаоду боомтын гаалийн бүрдүүлэлтийг сэргээж эхэлсний дараа 100 орчим тээврийн хэрэгсэл болж нэмэгдсэн бөгөөд үүнээс долдугаар сарын 10-ны өдрийн байдлаар гаалийн бүрдүүлэлт 107 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлсэн байна.