Монгол Улс Вьетнам руу шууд нислэгтэй болох чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улс Вьетнам руу шууд нислэгтэй болох чиглэлээр хамтран ажиллана

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Билэгдорж долдугаар сарын 19-ний өдөр Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Ву-Тай уулзалт хийжээ.

Тус уулзалтаар талууд

  • Монгол-Вьетнамын хоорондын харилцааны түвшинг ахиулах,
  • Хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгтэй болох,
  • Вьетнамын зах зээлд Монголын хөлдөөсөн мах, коксжсон болон эрчим хүчний нүүрс нийлүүлэх,
  • Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, дээрх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирсон байна.

Түүнчлэн Вьетнамын тал боломж гарсан даруй өндөр түвшний харилцан айлчлалыг сэргээх саналтай буйгаа илэрхийллээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.