Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс ТАТАЖ, Х.Бадамсүрэнг Эрдэнэтээс ЧӨЛӨӨЛНӨ

Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-өөс ТАТАЖ, Х.Бадамсүрэнг Эрдэнэтээс ЧӨЛӨӨЛНӨ

Ерөнхийлөгч асан Н.Багабанди өөрөө Монголын зэсийн хамгийн том төсөл болох Оюутолгойн ТУЗ-д ажиллана, дээр нь өөрийн итгэлт хүн Х.Бадамсүрэнгээ “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилуулсан гэдэг.

Тэгвэл Н.Багабанди болон Х.Бадамсүрэн нарыг үүрэг ажлаас нь чөлөөлж магадгүй асуудал яригдаж эхэлсэн байна.

Тухайлбал, Н.Багабандийг ирэх аравдугаар сар буюу УИХ-ын намрын чуулганаас өмнө Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс нь чөлөөлж магадгүй байгаа ажээ. Харин Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг ирэх наймдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж түүнийг оронд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг томилох тухай асуудал яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Сонирхуулахад, дээрх албан тушаалуудын томилгоог Засгийн газраас хийдэг бөгөөд Н.Багабанди, Х.Бадамсүрэн нар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед томилогдсон байдаг. Мөн Ерөнхийлөгч асан Н.Багабандийн бичсэн “Титэм үг IV” номыг нэг бүрийг нь 25 мянган төгрөгөөр тооцож, нийт 25 сая төгрөгөөр “Эрдэнэт” үйлдвэрт шахсан баримт ил болж байсан билээ.