УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж Н.Энхбаярын хүслийг гүйцэлдүүлж, ХОЁР ЯАМ шинээр байгуулах уу

УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж Н.Энхбаярын хүслийг гүйцэлдүүлж, ХОЁР ЯАМ шинээр байгуулах уу

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн тул, тус намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүртгэгдсэн бол Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН болон МАХН-ууд нэгдсэн билээ.   

Ийнхүү нэгдэхдээ, "МАХН-д Засгийн газрын хоёр сайд, нэг дэд сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/-ын албан тушаал гаргаж өгөхөөр ярилцсан" талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Эрчим хүчний яам, Байгаль орчны яамыг МАХН-д өгөхөөр тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Иймд Эрчим хүчний яамны сайдаар одоо ажиллаж буй Н.Тавинбэхийг Хөгжлийн яамыг байгуулж сайдаар томилно гэх мэдээлэл байгаа.   

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч "Хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам"-дыг шинээр байгуулна гэж мэдэгдсэн билээ.  

Тэгвэл ирэх есдүгээр сар /2021.09/-ын эхээр УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдаж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, шинээр хоёр яам байгуулах асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Мөн ээлжит бус чуулган зарлагдсан тохиолдолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдсэн “Шүгэл үлээгчийн хууль”-ийг батлах ажээ.