Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тус айлчлал ирэх долоо хоногт буюу 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад болно.
Эх сурвалж: ГХЯ