Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины тусламж үзүүлж буй Японы Засгийн газарт талархал илэрхийлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины тусламж үзүүлж буй Японы Засгийн газарт талархал илэрхийлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр/2021.07.22/ Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Энэ үеэр тэрбээр Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд, мөн энэхүү дэмжлэг туслалцаа  “КОВИД-19” цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед ч үргэлжилж байгаад гүн талархал илэрхийлсэн байна.

Нэн ялангуяа, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусыг вакцинжуулахад Япон Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгааг онцлон, талархал илэрхийлжээ.

Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд сүүлийн 2 жилд хийж буй анхны уулзалт юм. Уулзалт найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.