ДАШТ: Д.Амартүвшин тэмцээнээ өндөрлүүллээ

ДАШТ: Д.Амартүвшин тэмцээнээ өндөрлүүллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод өнөөдөр эхэллээ.

Токиогийн дэвжээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, ДАШТ-ий мөнгөн медальт, 32 настай, Гавьяат тамирчин Д.Амартүвшин  барилдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

Д.Амартүвшин эхний тойрогт гоц мөргөн, удаах даваанд Монакогийн бөх Ян Сиккардыг цэвэр ялсан. Тэрбээр дөнгөж сая БНСУ-ын Чой Ин Хьюкийг цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарсан ч хасагдах шатанд Киргизстаны тамирчинтай таарч нэмэлт цагт цэвэр ялагдал хүлээлээ.