ДАШТ: МУГТ М.Уранцэцэг Г.Отгонцэцэгийг цэвэр ялж шөвгийн наймд барилдах эрхтэй боллоо

ДАШТ: МУГТ М.Уранцэцэг Г.Отгонцэцэгийг цэвэр ялж шөвгийн наймд барилдах эрхтэй боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод болж байна.

Токиогийн дэвжээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, ДАШТ-ий мөнгөн медальт, 32 настай, Гавьяат тамирчин Д.Амартүвшин барилдаж шөвгийн 16 ийн шатанд хасагдлаа. 

Мөн Монголын анхны самбоч, ОУХМ Г.Наранцэцэг нар өнөөдөр барилдаж хоёрдугаар шатанд ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлээд байна. 

Тэгвэл өнөөдөр барилдсан манай тамирчдаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Риогийн олимпод V байрт шалгарсан, Гавьяат тамирчин М.Уранцэцэг амжилттай барилдаж байна. 

Тэрбээр эмэгтэйчүүдийн 48 кг-т шөвгийн 16-д олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэгтэй таарч цэвэр яллаа. 

Тэрбээр даралт авч цэвэр ялалт байгуулснаар шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авч байна.

Танилцуулахад, тус хоёр тамирчин 10 дахь удаагаа тааран барилдаж дөрөв, зургаагийн харьцаатай ялалттай боллоо.