ДАШТ: М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

ДАШТ: М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод зохиогдож байна.  Өнөөдөр Монголын гурван бөх барилдсанаас дэлхийн дэд аварга, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Наранцэцэг нар тэмцээнээ өндөрлүүлсэн.

Харин ДАШТ-ий алт, мөнгөн медальт М.Уранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Францын бөх М.Клементтэй хүч үзэж ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл гэсэн цогц медальтай Монголын анхны тамирчин болж байгаа юм. 

М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Отгонцэцэгийг ялсан ч хагас шигшээд дэлхийн аварга, Украйны Дария Белодидэд ялагдсан юм.