Вакцин хийлгэхийг эсэргүүцэж, олон нийтэд уриалж байсан эр коронавирусээр нас баржээ

Вакцин хийлгэхийг эсэргүүцэж, олон нийтэд уриалж байсан эр коронавирусээр нас баржээ

Олон нийтийн сүлжээнд Ковид-19 халдварын эсрэг вакцины талаар элэглэл бичиж, вакцин хийлгэхийг эсэргүүцэж байсан Калифорнийн иргэн Стивен Хармон коронавирусээр нас баржээ. Тэрбээр уушгины хатгалгаа, Ковид-19-ийн улмаас өнгөрсөн нэг сарын турш Лос Анжелес хотын эмнэлэгт эмчлүүлж байсан аж.  

Хармон Калифорни дахь “Hillsong megachurch” сүмийн гишүүн байсан бөгөөд үргэлж “бурхан биднийг адисласан цагт вакцин хэрэггүй” гэсэн агуулгатай зүйл ярьж, вакцин хийлгэсэн хүмүүсийг элэглэдэг байсан аж.

Лхагва гарагт нас барахаасаа Харман твитертээ “Би өөрөөрөө амьсгалж чадахгүй байгаа учраас аппаратад орохоор боллоо. Хэзээ сэрэхээ мэдэхгүй байна. Миний өмнөөс залбираарай. Бурхан намайг хамгаална” гэж жиргэжээ.  

Стивен Хармон 

Маргааш өдөр нь “Hillsong” сүмийн  үүсгэн байгуулагч Брайан Хьюстон твиттертээ түүнийг нас барсан талаар бичиж, “Дөнгөж сая бидний хайрт найз Стивен Хармон Ковидоор таалал төгссөн тухай аймшигт мэдээ бидэнд ирлээ. Зүрх шимшрэм" гэсэн байна.

Эх сурвалж: CNN