АЗХ-ны төвийн бүсгийн чуулган лхагва гаригт болно

АЗХ-ны төвийн бүсгийн чуулган лхагва гаригт болно

Ардчилсан нам 2019 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Ардчилсан залуучуудын холбооноос төвийн бүсийн чуулга уулзалтыг энэ долоо хоногийн лхагва /2019.08.28/ гаригт Төв аймгийн Батсүмбэр суманд зохион байгуулахаар болжээ.

Уг уулзалтаар төвийн бүсийн залуучуудын дуу хоолой, санал, санаачлага, ажил хэрэгч саналуудыг нэгтгэх юм байна. Чуулганд төвийн бүс нутгийн 1000 орчим залуу оролцоно гэх мэдээлэл байгаа юм

Ардчилсан залуучуудын холбооны зүүн болон баруун, хангайн бүсийн чуулга, уулзалт энэ зун амжилттай зохион байгуулагдсан билээ. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө