13 настай Японы тамирчин олимпоос АЛТАН медаль хүртлээ

13 настай Японы тамирчин олимпоос АЛТАН медаль хүртлээ

Японы 13 настай Момижи Нишия өнөөдөр эмэгтэйчүүдийн скейтбордын тэмцээнээс алтан медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр олимпоос медаль хүртсэн Японы хамгийн залуу тамирчин болж байна. Харин мөнгөн медалийг Бразилын 13 настай тамирчин Райсса Лийл, хүрэл медалийг мөн Японы тамирчин 16 настай Фуна Накаяма нар хүртэв.

Энэ жилийн олимпод анх удаа зохиогдож буй скейтборд төрөлд Японы гурван тамирчин медаль хүртээд байна. Тодруулбал, өчигдөр/2021.07.25/ эрэгтэйчүүдийн скейтборд төрөлд 24 настай Юто Хоригомэ алтан медаль хүртсэн юм.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр морь өдөр

35 минутын өмнө