Олимп эхэлснээс хойш Токио хотод бүртгэгдэх халдварын тоо НЭГ дахин нэмэгдэв

Олимп эхэлснээс хойш Токио хотод бүртгэгдэх халдварын тоо НЭГ дахин нэмэгдэв

Даваа гараг/2021.07.26/-т Японы нийслэл Токио хотод коронавируст халдварын 1400 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн даваа гарагтай харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт юм. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Токио хотод өдөрт шинээр бүртгэгдэх халдварын дундаж тоо 700 байв.

Халдварын тархалт ийнхүү нэмэгдэж буйг шинжээчид олимпын наадамтай холбон тайлбарлаж байна. Хэдийгээр цар тахлын улмаас олимп үзэгчгүй зохион байгуулагдаж байгаа ч наадамтай холбоотойгоор иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ.  

Эх сурвалж: CNN