МҮОХ: Монголын буудлагын спортын холбооноос олимпын наадамд явах багш, дасгалжуулагч нараа сонгосон болно

МҮОХ: Монголын буудлагын спортын холбооноос олимпын наадамд явах багш, дасгалжуулагч нараа сонгосон болно

Олон нийтийн сүлжээгээр буудлагын спортын зарим тамирчин багш, дасгалжуулагчгүй олимпод оролцсон талаарх мэдээлэл түгэж, шүүмжлэл дагуулсан билээ. Үүнтэй холбоотой “Токио 2020” Монголын багийн штаб, Монголын үндэсний олимпын хорооны пейж хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд:

"Токио-2020 Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос улс бүрийн нийт эрх авсан тамирчдын 50 хувьд дасгалжуулагчийн квот олгосон журам гаргасан. Манай улсаас буудлагын спортын төрлөөр 4 тамирчин олимпийн наадамд оролцох эрх авсан тул дээрх журмын дагуу 2 дасгалжуулагч тамирчидтайгаа олимпод оролцох болсон.

БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд урт бууны дасгалжуулагчаар Ж.Ганхуяг, гар бууны дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажилладаг. Монголын буудлагын спортын холбооноос олимпийн наадамд явах багш дасгалжуулагч нараа сонгосон болно.

Иймд хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн илэрхийлэл олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдын талаар ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье” гэжээ.