"Жинсэн өмд өмссөн" гэх шалтгаанаар өсвөр насны охиныг зодож, хөнөөсөн хэрэг Энэтхэгт гарчээ

"Жинсэн өмд өмссөн" гэх шалтгаанаар өсвөр насны охиныг зодож, хөнөөсөн хэрэг Энэтхэгт гарчээ

Энэтхэг улсад сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхаж, тэдэнд төрөл бүрийн хэлбэрээр хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нэмэгдэх болжээ. 

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Уттар Прадеш мужид 17 настай Неха Пасван гэх өсвөр насны охиныг гэр бүлийнхэн нь жинсэн өмд өмссөн гэх шалтгаанаар зодож, амь насыг хөнөөсөн хэрэг гарсан байна. Охины ээж "Бид гэр бүлээрээ цуглацгаасан байсан. Гэтэл Нехагийн өмссөн хувцаснаас болж маргаан үүсэж, өвөө, нагац, авга ах нар нь түүнийг минь модоор хүчтэй цохисон” гэжээ.

Охиныг ухаан алдсаны дараа ах нар нь "эмнэлэгт хүргэнэ" гэж хэлээд авч явжээ. Гэвч охины ээжийг хамт явахыг зөвшөөрөөгүй аж. Үүний дараа охины ээж харьяа эмнэлэгт очин Нехаг хайсан боловч олдоогүй байна.

Харин дараа өдөр нь охины цогцсыг Гандак голын гүүрэн дээр өлгөөтэй байсныг нутгийн хүмүүс олсон байна.  Одоогоор тус хэрэгт холбогдуулан Нэха охины өвөө, эмээ, нагац, жолооч зэрэг 10 гаруй хүний аллага үйлдсэн болон нотлох баримтыг устгах гэж оролдсон гэх зэргээр шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд ямар ч тайлбар хэлээгүй байгаа аж.

Амиа алдсан охин

Охины аав өөр хотод ажил хийдэг тул тус хэргийг сонсоод шууд гэртээ иржээ. Тэрбээр, “Хүүхдүүдээ сургуульд оруулахын маш их хичээж байсан. Манай охин цагдаа болохыг хүсдэг байсан. Одоо тэр хэзээ ч мөрөөдлөө биелүүлж чадахгүй нь” гэсэн байна. Мөн хадмууд нь талийгаач охиныг сургуульд сурахыг хориглож, сургуулиас гарахыг шаарддаг байсан ба Энэтхэгийн уламжлалт хувцаснаас өөр хувцас өмссөн хэмээн байнга шүүмжилж, зоддог байсан" гэжээ.

Эх сурвалж: BBC