17 настай АНУ-ын тамирчин усанд сэлэлтийн төрөлд алтан медаль хүртлээ

17 настай АНУ-ын тамирчин усанд сэлэлтийн төрөлд алтан медаль хүртлээ

Эмэгтэйчүүдийн 100 метрийн сэлэлтийн төрөлд Америкийн усан сэлэлтийн тамирчин Лидия Жейкоби алтан медаль хүртлээ. Харин мөнгөн медалийг Өмнөд Африкийн Татьяна Шоенмакер, хүрэл медалийг АНУ-ын Лилли Кинг нар “шүүрлээ”. Энэ жил дөнгөж 17 настай Жейкоби Аляскаас гаралтай АНУ-ын анхны олимпын усанд сэлэгч юм. Жейкоби муж улсын өмнөд хэсэгт орших 3000 хүрэхгүй хүн амтай Сьюард дахь ахлах сургуульд сурдаг аж.

Эх сурвалж: CNN