Манай улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа "Токио 2020" олимпод 45-р байрт бичигдэж байна

Манай улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа "Токио 2020" олимпод 45-р байрт бичигдэж байна

Токио 2020 олимпын наадмын дөрөв дэх өдрийн байдлаар Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртээд буй. Тодруулбал,

Жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн медалийн төлөөх барилдаанд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Португалийн жүдоч Катирина Коштатай барилдаж, ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангаж, Токио 2020-оос Монголын анхны медалийг хүртсэн. Түүний дараа 73 кг-д зодоглож буй манай жүдоч Ц.Цогтбаатар хагас шигшээд Японы домогт бөх, олимп, дэлхийн аварга Шохэй Онод нэмэлт цагт вазаригаар ялагдсан. Улмаар  хүрэл медалийн төлөө Канадын Артур Маргелидонтой барилдаж, цэвэр ялснаар хүрэл медаль хүртсэн. "Токио-2020" дөрөв дэх өдрийн байдлаар манай улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа 45-р байрт бичигдэж байна.