СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нууранд живсэн хоёр иргэний цогцсыг 8 метрийн гүнээс олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нууранд живсэн хоёр иргэний цогцсыг 8 метрийн гүнээс олжээ

Энэ долдугаар сарын 26-ны өдөр /2021.07.26/ Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн “Холбоот” нууранд нэг том хүн, хоёр хүүхэд сэлж байснаас тус сумын харьяат иргэн Е 21 настай эрэгтэй, иргэн Н 12 настай эрэгтэй нар живсэн тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар өдрийн 18:10 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр /2021.07.27/ 08:21 цагт тус хоёр иргэний цогцсыг Холбоо нуурын 8 метрийн гүнээс олж, Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн байна. Иймд ард иргэд гол мөрөн үертэй энэ үед голын усруу орж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.