Б.Болор-Эрдэнэ: Миний цаашдын зорилго Монголын ширээний теннисийг дэлхийн шилдэгүүдийн нэг болгох

Б.Болор-Эрдэнэ: Миний цаашдын зорилго Монголын ширээний теннисийг дэлхийн шилдэгүүдийн нэг болгох

Токио 2020 зуны олимпын наадамд Монгол Улс анх удаа ширээний теннисний төрөлд өрсөлдөх эрхээ авч Токио руу тамирчдаа илгээсэн. Ингээд олимпын ширээний теннисний төрөлд Монгол Улсын багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ оролцсон юм.

Тэрээр өдгөө 18 настай бөгөөд Санхүү эдийн засгийн их сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцдаг. Мөн ширээний теннисээр хичээллээд 10 жил болсон байна. Б.Болор-Эрдэнэ эхний тоглолтоо Тунисийн тамирчинтай хийж Монголын баг тамирчдаа төлөөлж энэ удаагийн олимпын анхны ялалтыг авчирсан билээ. Улмаар хоёрдугаар тойрогтоо Чилийн тамирчинд хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн. Ингээд түүний  “Токио-2020” олимпын наадамд оролцсон талаарх сэтгэгдлийг хүргэе. 

“Олимпын наадамд энэ төрлөөр өрсөлдсөн хамгийн анхны тамирчдын нэг болсондоо баяртай байна. Энэ бол ширээний теннисний спортын 61 жилийн түүхэнд анх удаа болж буй чухал үйл явдал байлаа. Миний хувьд Токиогийн олимпд оролцсондоо сэтгэгдэл маш өндөр байна. Олимпын наадам бол дэлхийн хамгийн том тэмцээнүүдийн нэг.

Одоо миний цаашдын зорилго бол Монгол Улсынхаа ширээний теннисний спортоор дэлхийд эрэмбэлэгддэг ранкийг дээшлүүлж, топ төвшинд өрсөлддөг болоход хувь нэмрээ оруулах явдал юм.

Дэлхийн шилдэг тамирчидтай нэг зааланд, нэг ширээний ард тоглох үнэхээр сайхан байсан. Одоо миний цаашдын зорилго бол Монгол Улсынхаа ширээний теннисний спортоор дэлхийд эрэмбэлэгддэг ранкийг дээшлүүлж, топ төвшинд өрсөлддөг болоход хувь нэмрээ оруулах явдал юм.

Намайг энэ хүртэл явахад тусалж дэмжсэн гэр бүл, найз нөхөд болон Биеийн тамир, улсын хороо, Олимпын хорооныхондоо маш их баярлаж байна. Цаашдаа улам хичээж, илүү их амжилт гаргах болно” гэлээ.

Түүний ярилцлагын бичлэгийг үзэх:




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө