Т.Энхцэцэг Токио 2020 наадмын жүдо бөхийн шүүгчдийн чансааг тэргүүлж байна

Т.Энхцэцэг Токио 2020 наадмын жүдо бөхийн шүүгчдийн чансааг тэргүүлж байна

Токио 2020 зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдаас гадна тэмцээний үнэлгээг дэнсэлдэг шүүгчид ч оролцож байгаа. Тэдний нэг нь Олон улсын жүдо бөхийн холбооны  дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг юм.

Тэгвэл Т.Энхцэцэг энэ удаагын олимпын наадмын жүдо бөхийн шүүгчдээс  оноогоороо нэгдүгээрт бичигдэж буй гайхалтай амжилтыг үзүүллээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос Токио 2020 олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх 16 шүүгчийн нэрийг зарласан бөгөөд манай улсаас Т.Энхцэцэг багтсан юм. Тэрээр Монголын спортын түүхэнд олимпын наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болсон билээ.

 




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө