БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улстай бодит хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадна гэж найдаж байна

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улстай бодит хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадна гэж найдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоод буцах замдаа БНСУ-аар дамжин өнгөрсөн. Ингэхдээ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-тэй ажлын уулзалт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг ажлын уулзалтын талаар БНСУ-ын хэвлэлүүдэд гарсан мэдээллийг тоймлон хүргэж байна.

  • Ерөнхий сайд Ким Бу Гём өнөөдөр Солонгост айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзлаа. Тэд хоёр орны практик хамтын ажиллагааны төлөвлөгөө, цар тахлын даван туулах чиглэлээр хамтран ажиллах арга замын талаар ярилцаж, “хамтдаа урагшаа” гэв.
  • Монголын Ерөнхий сайдын ажлын алба хоёр улс аль болох богино хугацаанд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эхлүүлэх хэрэгтэй” гэв.
  • Л.Оюун-Эрдэнэ "Монголчуудын хамгийн их зочлохыг хүсдэг орон бол Солонгос. Түүнчлэн Солонгосын соёл хамгийн их таалагддаг. Бид эдийн засаг, соёл, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт хамтран ажиллахын төлөө шаргуу ажиллах болно” гэв.
  • Ерөнхий сайд Ким 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Солонгос, Монголын харилцаа тасралтгүй өргөжин хөгжсөөр байгааг үнэлээд, Коронагийн дараах үеийн эдийн засгийн сэргэлтийг хамтдаа хурдасгах цар тахлын үед хоёр улс хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг санал болгов.
  • Ялангуяа тэрээр/ Ким Бу Гём/Солонгосын шинэ хойд бодлого ба Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө (Алсын хараа 2050)-ыг холбож газар доорх арвин их нөөцтэй Монгол Улстай бодит хамтын ажиллагааг бэхжүүлж чадна гэж найдаж байгаагаа хэлэв.
  • Ерөнхий сайд Ким мөн өдөр Сөүлийн засгийн газрын байранд Монголын Ерөнхий сайдад хандан “Солонгос, Монголын харилцаа 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тасралтгүй өргөжиж, хөгжиж ирсэн” гэв. Солонгосын шинэ умард бодлого, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө (Алсын хараа 2050)-ыг хооронд нь холбож, өндөр хүчин чадалтай, түүний дотор газар доорхи арвин нөөцтэй Монгол Улстай бодит хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдгээ илэрхийллээ.
  • Ерөнхий сайд Ким мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр(EPA) -ийн талаар яриа хэлэлцээрийг аль болох богино хугацаанд эхлүүлж, хоёр орны харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааны институцийн суурийг урьдчилж бүрдүүлэх боломжтой гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: MBC, Sedaily, YNA