Японы тамирчин Юи Охаши Токио 2020 олимпоос хоёр дахь алтан медалиа авлаа

Японы тамирчин Юи Охаши Токио 2020 олимпоос хоёр дахь алтан медалиа авлаа

Токио 2020 олимпын наадмын гурав дахь өдөр Японы тамирчин Юи Охаши эмэгтэйчүүдийн 400 метрийн усанд сэлэлтийн ганцаарчилсан төрөлд 4 минут 32.08 секундын амжилт үзүүлж, алтан медаль хүртсэн юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр хоёр дахь төрөлдөө алтан медаль “шүүрлээ”.

Тодруулбал, Охаши эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд хүч үзэж, мөн л алтан медаль хүртлээ.  Ингэснээр тэрбээр уг төрлөөр медаль хүртсэн Японы анхны тамирчин болж байна.

Өдгөө 25 настай Юи Охаши 2015 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо, 200 метрийн ганцаарчилсан сэлэлтэд өрсөлдсөн 40 тамирчнаас хамгийн сүүлд орж байв. Түүний бие өвдөж, муу гүйцэтгэл нь зургаан сарын турш үргэлжилсэн тул эмнэлэгт зарим шинжилгээ хийлгэсэн байна. Гэтэл “хэт цус багадалт” гэж оношлогджээ. Үүний улмаас тэр спортоо орхих талаар хэсэг бодсон аж. Гэвч Охаги бууж өгөөгүй. Эм ууж, хоолны дэглэмээ өөрчилсний дараа биеийнх нь байдал сайжирч, эргээд сэлэлтийн үзүүлэлт нь ч эрс өөрчлөгдсөн байна.  

Хэцүү бэрхшээлийг даван туулахдаа Охаши төлөвшсөн хүн, тэсвэр хатуужилтай тамирчин болсон гэж хэлж болно. Тэрбээр сэлэлтийн үзүүлэлтүүдээ гайхмаар хурдтайгаар сайжруулсаар 2017 оны Усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн ганцаарчилсан сэлэлтийн төрөлд 2:7.91 гэсэн амжилтыг бүртгүүлж, мөнгөн медалийн эзэн болсон байна. 

Эх сурвалж: Japantimes




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө