Ээлжит бус чуулганыг 10 хоног сунгаж магадгүй

Ээлжит бус чуулганыг 10 хоног сунгаж магадгүй

УИХ-ын ээлжит бус чуулганыг долдугаар сарын 5-нд нээж, есдүгээр сарын 1-нд хаахаар төлөвлөсөн.

УИХ-ын тамгын газраас энэ долоо хоногтоо багтаан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгана гэж мэдэгдээд байна. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж чадахгүй бол ээлжит чуулганыг 10 хоногоор сунгаж магадгүй гэнэ. Тодруулбал, есдүгээр сарын 1-нд хаалтаа хийх ээлжит бус чуулганыг дахин 10 хоногоор буюу есдүгээр сарын 10-ныг хүртэл сунгахаар төлөвлөөд байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.