Өнөөдөр Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Монголд айлчилж байна

Өнөөдөр Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд Монголд айлчилж байна

Өнөөдөр /2021-07-29/ Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны  сайд Петер Сияяарто Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.

Тэрээр айлчлалын хүрээнд Унгар Улсын Засгийн газраас манай улсад хүмүүнлэгийн тусламжаар илгээж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зэрэг төлөөлөгчдийг хүлээн авч уулзахаар болжээ.

Айлчлалын үеэр П.Сияяарто УИХ-ын даргад бараалхаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдтай тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцана гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.