МЭДЭГДЭЛ: Олимпын наадмын лого, бэлэг тэмдгийг арилжааны зорилгоор ашиглах нь хууль бус

МЭДЭГДЭЛ: Олимпын наадмын лого, бэлэг тэмдгийг арилжааны зорилгоор ашиглах нь хууль бус

Монголын Үндэсний Олимпын Хорооноос дараах мэдэгдлийг гаргажээ.

МЭДЭГДЭЛД: 

Зуны XXXII Олимпын наадам Япон улсын Токио хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон энэхүү наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, одоогийн байдлаар 1 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Энэ хугацаанд цахим болон биет орчинд Олимпын лого/таван цагариг/, “Токио-2020” Олимпын наадмын лого болон бэлгэ тэмдгүүд, түүнтэй холбогдох туг, уриа, сүлд, таних тэмдэг, эмблемийг зөвшөөрөлгүй ашиглах тохиолдлууд ихээр гарч байна.

Олимпын Харти болон Монголын үндэсний олимпын хорооны дүрэм, Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах тухай “Найробийн гэрээ”-ний дагуу дээрх өмчийг бараа, материал дээр хэвлэн ашиг олох, өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгаанд хавсаргах зэрэг арилжааны зорилгоор ашиглаж буй аливаа үйлдэл нь хориотой тул хууль бус үйл ажиллагааг зогсоохыг анхааруулж байна Монголын үндэсний олимпийн хороо нь Олимпын бэлгэ тэмдгийг хамгаалах эрх бүхий байгууллагын хувьд холбогдох хууль дүрмийн дагуу арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.