Маргаашаас эхлэн махны задгай худалдааг хориглоно

Маргаашаас эхлэн махны задгай худалдааг хориглоно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар маргаашаас /2021-08-01/ эхлэн махны задгай худалдааг албан ёсоор хориглохоор болжээ.

Энэ сарын 23-нд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ”Хүчит шонхор” худалдааны төвд явуулсан шалгалтын дүнг танилцуулахдаа ил задгай махны худалдааг хориглохыг санал болгосон юм. Ингээд тус захаас  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон Нийслэлийн удирдлагуудад дараах саналыг хүргүүлсэн. Тус саналд:

  • Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох,
  • Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх,
  • Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэх мэт зүйлсийг тусгасан байна.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө