Өчигдөр /2021.07.31/ 20:49 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн 5 дугаар гудамжинд бага насны хүүхэд жорлонд унасанй тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу ОБГ-ын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 4 км замыг туулан очиход дөрвөн метрийн гүнтэй жорлонд иргэн Д 6 настай эмэгтэй унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
