Дипломат машинаар тамхи зөөсөн гэх Х.Даваадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Дипломат машинаар тамхи зөөсөн гэх Х.Даваадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Бельги Улс дахь Монголын Элчин сайдын яам болон Европын холбоо, НАТО болон Бенилюкс орнуудын элчин сайдын зөвлөх Х.Даваадоржийг Гадаад харилцааны яамны Европын газрын зөвлөхийн албан тушаалаас нь халжээ.

Тодруулбал, тэрээр дипломат паспорт болон дипломат дугаартай автомашин ашиглан хууль бусаар янжуур тамхийг улс хооронд тээвэрлэн борлуулсан, албан бичиг хуурамчаар үйлдвэрлэсэн, татвараас зайлсхийсэн зэрэг гэмт хэрэгт холбогдон Европын улс орнуудад эрэн сурвалжлагдаж эхэлсэн байна. Иймд Гадаад харилцааны яамнаас түүнийг ажлаас нь халсан гэх мэдээлэл гараад байна.

Түүнийг 2019 оны зургадугаар сарын 29-ны өдөр Польш Улсын цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн гэдгээ албан ёсоор зарласан бөгөөд эрэн сурвалжлах болсон шалтгаан нь “бичиг баримт хуурамчаар үйлдэн ашиглахыг завдсан, татвараас зайлсхийх гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн” хэмээн буруутгасан байгаа аж.

Тэрээр 2017 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Бельги Улс дахь Монголын Элчин сайдын яам болон Европын холбоо, НАТО болон Бенилюкс орнуудын элчин сайдын зөвлөхөөр томилогдон очиж байжээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

35 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө