Залуусын санаачилгаар байгуулсан “Уулын фитнесс”-ийг татан, буулгах шийдвэр гаргажээ

Залуусын санаачилгаар байгуулсан “Уулын фитнесс”-ийг татан, буулгах шийдвэр гаргажээ

Өнгөрсөн оны наймдугаар сард Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд “Уулын фитнесс” албан ёсоор нээлтээ хийсэн. Уг фитнессийг “Чийрэг Монгол” клубийн залуус нэгдэн өөрсдийн хөрөнгөөр байгуулсан юм.

Тухайн үед иргэд уулын фитнесс нээгдсэнээр “чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт алхаж, уулын спортоор хичээллэх, цар тахлын үед хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх боломжтой боллоо” хэмээн сайшааж байв.

Гэтэл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга  В.Хүрэлбаатар “Уулын фитнесс”-ийг татан буулгах хүсэлтийг тус дүүргийн удирдлагуудад гаргаж, улмаар хүсэлтийг дэмжсэн байна.

Энэ талаар “Чийрэг Монгол” клубийн залуус өөрийн цахим пейж хуудаснаа  “Чингэлтэйн уулийн фитнэсийг Чийрэг Монголын залуус бидний ирээдүй болсон залуучууд, дүү нартаа  зориулж хорт зуршлаас хол, эрүүл, чийрэг, спортлог сэтгэлийн хаттай  мундаг залуучууд болоосой гэж хүсэж сэтгэлээ шингээн байгуулсан. Чингэлтэйн удирдлагууд болон 17 дугаар хорооны засаг дарга гаргасан шийдвэрээ эргэж харж спортыг эсэргүүцдэг биш дэмждэг бидний ирээдүй болсон залуучуудынхаа төлөө байгаасай гэж хүсье” гэжээ.

 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө