Өчигдөр/2021.08.01/ Америкийн "Salesforce” компаниас “Оном” сангаар дамжуулан манай улсад 1,5 сая ширхэг амны хаалт, 38 мянган тусгаарлалтын хувцас, 600 мянган бээлий хандивлажээ.
Энэ талаар тус компанийн ерөнхий захирал, бизнесмен Марк Бениофф өөрийн твиттер хуудаснаа “Монгол улс COVID-19 Дельта хувилбарын дэгдэлтээр дэлхийд дээгүүрт жагссан орнуудын нэг болжээ. Өнөөдөр “Salesforce”-оос илгээж буй 1,5 сая ширхэг амны хаалт, 38 мянган тусгаарлалтын хувцас, 600 мянган бээлий Монголд газардлаа” гэжээ.
Mongolia had one of the worlds worst COVID Delta outbreaks. Today @salesforce landed a 767 with 1.5m masks, 38k isolation gowns, 600k gloves in Ulaanbaatar, to be distributed by @OnomFoundation. Thank you @larrybrilliant for guiding our Ohana to help the people of Mongolia. ❤️?? pic.twitter.com/iAg6WHTAQq
— Marc Benioff (@Benioff) August 1, 2021