Л.Оюун-Эрдэнийн ЗГ тогтвортой байлгаж, Л.Халтар, Н.Уртнасан, Г.Ёндон нарыг ОГЦРУУЛАХ УУ

Л.Оюун-Эрдэнийн ЗГ тогтвортой байлгаж, Л.Халтар, Н.Уртнасан, Г.Ёндон нарыг ОГЦРУУЛАХ УУ

Сүүлийн өдрүүдэд шатахууны үнэ өсөж, хууль сахиулах байгууллагын зарим алба хаагчид иргэдийн эрх, чөлөөнд хууль бусаар халдсан, тэдэнтэй зүй бусаар харьцсан зэрэг асуудал иргэдийн шүүмжлэл дунд байна.

Цаашлаад Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар дорвитой ажил хийхгүй, иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх сурталчилгааны ажилдаа илүү анхаарч байна гэх асуудал ч гарч эхлээд байна.

Иймд өнгөрөгч Баасан гараг /2021.07.30/ -т Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар тэргүүтэй МАН-ын удирдлагууд “Тусгаар тогнолын ордон”-нд уулзаж, иргэдийн шүүмжлэлд өртөөд байгаа асуудлуудаа хэрхэн шийдвэрлэж, зарим төрийн байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг ярилцсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.

Цаашлаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тогтвортой байх бол, УИХ-ын намрын чуулганаар зарим сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй байгаа аж.

Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Уртнасан, Уул уурхайн сайд Г.Ёндон нарыг огцруулах талаар МАН дотор яригдаж эхэлжээ. Учир нь Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил удааширч, иргэдийн шүүмжлэлд өртөж байна гэж Л.Халтарыг сайдын суудлаас нь огцруулах талаар ярилцаж байгаа аж. Харин Байгаль орчин, аялал жуучлалын салбарт дорвитой ажил хийгдэхгүй байгаа тул Н.Уртнасанг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай ярилцжээ. Мөн шатахууны үнийн өсөлттэй холбогдуулж Уул уурхайн сайд Г.Ёндон, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал сөхөгдөж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.