Б.Бат-Эрдэнэ: Махыг лангуун дээр худалдахыг хориглоогүй, харин задгай талбайд автомашины тэвшин дээр худалдахыг зогсоосон

Б.Бат-Эрдэнэ: Махыг лангуун дээр худалдахыг хориглоогүй, харин задгай талбайд автомашины тэвшин дээр худалдахыг зогсоосон

Өчигдрөөс /2021-08-01/ эхлэн зах, худалдааны төвүүдээр махыг ил задгай  худалдаалахыг хориглосон.

ШӨХТГ-аас Хүчит шонхор захын махны худалдаанд хийсэн шалгалтын дагуу хотын захиргаанд шаардлага хүргүүлсэн. Улмаар НЗДТГ-аас гаргасан захирамжийн дагуу махыг ил задгай худалдаалахаа больсон.
Харин энэхүү шийдвэртэй холбоотой асуултууд иргэдийн дунд үүссэн. Ил задгай гэдэг нь лангуун дээр ил гаргаж ирэхгүй байх, гадаа задгай талбайд тавьж борлуулахгүй байхын аль нь вэ эсэхэд хамаарах эргэлзээтэй байсан. Тэгвэл бид энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулахад махыг лангуун дээр ил тавьж зарахыг хориглоогүй, харин гадаа талбайд болон машины тэвшин дээр тоос шороотой орчинд худалдаалахыг таслан зогсоосон гэлээ.