ШУУРХАЙ: "Их Наяд" худалдааны төвийн өргөтгөлд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

ШУУРХАЙ: "Их Наяд" худалдааны төвийн өргөтгөлд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Өнөөдөр 17:00 цагийн орчим Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их Наяд плаза барилгын хажууд байрлах өргөтгөлийн хэсэгт гал гарлаа.

Тодруулбал тус худалдааны төвийн өргөтгөл болгон барьж байсан барилгын гадна фасадны хэсэг шатаж улмаар НОБГ-т дуудлага ирүүлжээ. Дуудлагын дагуу НОБГ-ын гал түймэр унтраах, аврах 10, 14, 63 дугаар ангийн алба хаагчид 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр галыг унтраахаар ажиллаж байна.