Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-аас Н.Ганбямба, АН-аас Ц.Баатархүү нар яригдаж байна

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-аас Н.Ганбямба, АН-аас Ц.Баатархүү нар яригдаж байна

2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос парламентад сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тул тус тойрогт нөхөн сонгууль болох тодорхой болоод байна.

Учир нь Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 8-д “Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан байдаг. 

Иймд ирэх аравдугаар сард болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс улс төрийн намуудад яригдаж эхэлсэн байна.

Тухайлбал, Хэнтий аймагт МАН-аас У.Хүрэлсүхийн туслах, МИАТ-ийн дэд захирал асан Н.Энхбаатар, тусаймгийн Засаг дарга асан Н.Ганбямба нарын нэг яригдаж байна. Харин АН-аас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү болон УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарын нэр яригдаж байгаа ажээ.

Н.Ганбямба нь 1958 онд Хэнтий аймагт төрсөн. Тус аймгаас УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан. Өдгөө тэрээр Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Монгол Ардын намын хорооны даргын албан тушаалтай нэгэн юм. Түүний хүү Г.Дөлгөөн нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж буй юм. Ц.Баатархүүгийг хувь 1981 онд Хэнтий аймагт төрсөн. Нийслэлийн засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч зэрэг улс төрийн албан тушаал хашиж байсан нэгэн юм.

Харин Н.Энхбаатарын хувьд Хэнтий аймгийн иргэдийн дунд тийм ч танил биш гэж болно. Харин АН-аас нэр дэвших хүмүүсийн дунд яригдаж Б.Гарамгайбаатар нь тус аймгаас УИХ-д сонгогдож байсан нэгэн юм.