Азербайжаны жүдочид олимпоос медаль авч чадаагүй тул шигшээ багийн дасгалжуулагчдыг халжээ

Азербайжаны жүдочид олимпоос медаль авч чадаагүй тул шигшээ багийн дасгалжуулагчдыг халжээ

Азербайжаны жүдочид Токиогийн олимпод амжилт гаргаж чадаагүйн улмаас шигшээ багийн бүх дасгалжуулагчийг халсан талаар тус улсын Жүдо бөхийн холбооноос мэдэгджээ. Мөн өндөр цалинтай жүдочдын цалинг олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг нь харгалзан олгохоор болсон байна.

Өмнөх Риогийн олимпод Азербайжаны жүдочид хоёр мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл Токио 2020 наадамд Азербайжаны долоон жүдоч эх орноо төлөөлөн хүч үзсэн ч нэг нь л хагас шигшээд шалгарч чадсан юм.

Харин жүдо бөхийн эмэгтэйчүүдийн хоёр тамирчны нэг болох Ирина Киндзерская хүрэл медаль хүртжээ.

Эх сурвалж: Turan

 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө