Эмнэлгүүдэд аюулгүй байдлын шалгалт хийхэд 647 зөрчил илэрчээ

Эмнэлгүүдэд аюулгүй байдлын шалгалт хийхэд 647 зөрчил илэрчээ

Онцгой байдлын байгууллагаас улсын болон хувийн хэвшлийн томоохон эмнэлэг, эрүүл мэндийн төв болон коронавирусын халдвартай иргэдийг хүлээн авч эмчилж байгаа эмнэлгүүдийн бэсрэг хүчилтөрөгчийн үйлдвэр, цэнэглэх байрууд, баллон хадгалах, хий түгээх байруудын стандарт, норм, норматив, аюулгүй ажиллагааг хангуулах төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Тодруулбал, тус шалгалтад 21 аймаг, нийслэлд үйл ажиллагааг явуулж байгаа улсын нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн төв зэрэг 132 объектыг хамруулсан бөгөөд галын аюулгүйн норм дүрэм, стандарт, хүчилтөрөгчийн аюулгүй ажиллагаатай дүрэм, журамтай холбоотой заалтыг хэрэгжүүлээгүй 647 зөрчил дутагдал илрүүлсэн бол онцгойгийн алба хаагчид газар дээр нь 103 зөрчил дутагдлыг арилгуулан, бусад зөрчлийг арилгуулах  заавар зөвлөмж өгч ажилласан байна.