Х.Болортуяа Энэтхэгийн бөхийг ялж, ШӨВГИЙН НАЙМД шалгарлаа

2021-08-03 12:30

Х.Болортуяа Болгарийн тамирчинд ялагдлаа

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -62 кг-ийн жинд Х.Болортуяа шөвгийн наймд дэлхийн аварга Европын хошой аварга Болгарын тамирчин Тайбе Мустафа Юсейнд 10-0 харьцаагаар хожигдлоо.

Барилдаан эхэлмэгц Болгарын тамирчин хэл авч ард нь гарснаар барьцын давуу талтай болж дараалан 10 оноо авлаа. Тайбе Мустафа Юсейн финалын шатанд шалгарвал Х.Болортуяа дагах барилдаан хийж хүрэл медалийн төлөө барилдана.

2021-08-03 11:31

Х.Болортуяа Энэтхэгийн бөхийг ялж, ШӨВГИЙН НАЙМД шалгарлаа

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Х.Болортуяа чөлөөт бөхийн -62 кг жинд  Энэтхэгийн бөх Сонам Сонамтай 2-2 харьцаагаар тэнцсэн ч бүхэл оноогоор ялж шөвгийн наймд шалгарлаа.

Барилдааны эхний үед хоёр тамирчин харилцан хамгаалсан барилдаан хийсэн бөгөөд Сонам манай тамирчныг дэвжээнээс түлхэн гаргаж нэг оноо авсан юм. Хоёрдугаар үед манай тамирчин ард нь гарч 2 оноо авснаас тэргүүлж эхэлсэн бөгөөд бүхэл оноотойгоороо ялсан. Х.Болортуяа шөвгийн наймд Пан-Америкийн аварга Бразилын Лайс Нунес, дэлхийн аварга, Европын хошой аварга Болгарын Тайбе Мустафа Юсейн нарын ялсантай барилдахаар боллоо.