Нийтийн эрх ашгийг хангах зорилгоор "Ачтан" эмнэлгийн хашааг албадан буулгалаа

Нийтийн эрх ашгийг хангах зорилгоор "Ачтан" эмнэлгийн хашааг албадан буулгалаа

“Ачтан” эмнэлгийн хашааг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас албадан чөлөөлөх ажлыг өнөөдөр хийлээ. “Ачтан” эмнэлгийн урдуур хоёр урсгалтай 300 метр автозам тавих ажлыг хийх ёстой хэдий ч тус эмнэлэг өндөр хашаа барьснаас үүдэлтэйгээр уг замыг тавьж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн юм. Уг хашааг албадан буулгаж, хоёр эгнээ автозам тавьснаар гуравдугаар эмнэлгийн арын замын ачаалал эрс багасаж, түгжрэл мэдэгдэхүйц хэмжээнд багасна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.