Хаврын чуулганд Л.Оюун-Эрдэнэ хамгийн олон удаа чөлөө авсан бол Ж.Эрдэнэбат хамгийн олон удаа тасалжээ

Хаврын чуулганд Л.Оюун-Эрдэнэ хамгийн олон удаа чөлөө авсан бол Ж.Эрдэнэбат хамгийн олон удаа тасалжээ

УИХ-ын хаврын чуулганы хуралдааны ирцийг нээлттэй танилцуулжээ.

Тодруулбал, 2021 оны гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хэлэлцсэн хаврын чуулганы ирцийг зарласан байна.  Хаврын чуулган нийтдээ 34 өдөр хуралдсанаас 188 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ.

Чуулганы хуралдаанд хамгийн олон удаа суугаагүй гишүүнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шалгарчээ. Тэрээр 34 удаагын хуралдаанаас ердөө 11-т нь суусан ирцтэй байна. Ерөнхий сайдын хувьд 19 удаа чөлөө авсан гэх тайлбартай байна. Түүний дараа Ж.Батсуурь, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Б.Бейсен нар хуралдаан таслагчдийн эгнээг үргэлжлүүллээ. Мөн томилолт, эмнэлгийн чөлөө гэх мэт шалтгаангүйгээр огт суугаагүй өдрийн тоогоороо Ж.Эрдэнэбат гишүүн тэргүүлсэн байна.

Тэгвэл хуралдаанаа огт таслаагүй гишүүнээр Б.Пүрэвдорж, Б.Дэлгэрсайхан, Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, Д.Ганбат, С.Чинзориг, Г.Амартүвшин, Б.Баярсайхан нар тодорлоо.