“Шилэн” Цогоо УИХ-ын даргын зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

“Шилэн” Цогоо УИХ-ын даргын зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

МАН-ын бүлгийн зөвлөх, Зам тээвэр, хөгжлийн яамны дэд сайд асан Б.Цогтгэрэл буюу “шилэн” Цогоо УИХ-ын дарга Г.Занданшатарын Хяналт шинжилгээ, харьяа байгууллагууд хариуцсан зөвлөхөөр өнгөрсөн гуравдугаар сард томилогдсон билээ. Тэгвэл Б.Цогтгэрэл уг албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Энэ талаар тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “УИХ-ын даргын зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өглөө. Цаашид Шилэн данс, Шилэн тендерийн хяналтаа тавьж ажиллана” гэж жиргэжээ.