Иргэн Г.Ган-Очирын эгч: Дүү маань ноцтой зүйлсийг дэлгэх гэж байсан ч цагдаагийн алба хаагчид хүчээр баривчлаад явчихлаа

Иргэн Г.Ган-Очирын эгч: Дүү маань ноцтой зүйлсийг дэлгэх гэж байсан ч цагдаагийн алба хаагчид хүчээр баривчлаад явчихлаа

Өнгөрөгч тавдугаар сард иргэн Г.Ган-Очир төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй асуудлаар мэдээлэл хийсэн байдаг. Үүнээс улбаалан цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байсан.

Мөн сонгуулийн санал тоолох хар машинтай холбоотой ноцтой мэдээллийг олон нийтэд дэлгэснээс болж цагдаа, тагнуулын байгууллагаас түүнийг баривчилсан билээ. 

Тэрбээр өнөөдөр /2021.08.04/ хууль хүчний байгууллагын хууль бус үйлдлээс болж аавынхаа нас барсан талаар болон ноцтой хэд хэдэн асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байсан ч, 10:00 цагийн үед гэрээс нь цагдаагийн алба хаагчид хүчээр баривчилж авч, явсан талаар эгч нь мэдээллээ.

Г.Ган-Очирын эгч, "Манай дүү өчигдөр "Намайг хэвлэлийн бага хурал хийсний дараа баривчилж авч явж магадгүй" гэж хэлсэн учраас бид хамгаалах зорилготой олуулаа хоносон. Өглөө хэвлэлийн бага хурлаа хийх гээд бэлтгэх явцад манай дүүг гэрээс нь цагдаа нар Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс рүү авч явсан байна. Уг нь бид нар аавынхаа үхлийн талаар болон хэд хэдэн ноцтой зүйлсийн талаар дэлгэх гээд бүх баримтуудаа бэлэн болгосон байсан ч ийм зүйл болчихлоо" гэсэн юм.