Ховд аймгийн Чандмань сумын Тахилт багийн “Дөргөн хатан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/2 гэр бүлийн 4 том хүн, 6 хүүхэд амарч байснаас иргэн Б /30 настай, эрэгтэй/ “Дөргөн” нууранд 08.03-ны өдрийн 12:30 цагийн үед осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын албанд 08.03-ны өдрийн 13:59 цагт хүлээн ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 240 км замыг туулан 18:30 цагт очиж иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Дөргөн” нуурын эргээс 30 метр зайтай, 5 метрийн гүнээс 18:38 цагт цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ