Өчигдөр /2021.08.04/ Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн “Хангах” голын эрэгт хоёр хүүхэд тоглож байгаад нэг хүүхэд нь живсэн ба тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүүхдийг эрэн хайж, өдрийн 12:35 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн И 7 настай эрэгтэйн цогцсыг гаргаж 13:35 цагт тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээллийг ирүүлжээ.
Иймд иргэд гол усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдээс хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.