Өчигдөр /2021.08.04/ 22:05 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д Дулааны шугамын худагт “Нэг эрэгтэй хүний цогцос байна” гэсэн дуудлагыг хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 22:26 цагт очиход “Нэр, хаяг тодорхойгүй, удаж муудсан” эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
