Малын эрэлд яваад сураггүй алга болсон иргэн голд живж осолдсон байж болзошгүй байна

Малын эрэлд яваад сураггүй алга болсон иргэн голд живж осолдсон байж болзошгүй байна

Энэ наймдугаар сарын 2-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Улаан сайр” гэдэг газар тус сумын харьяат иргэн У нь малын эрэлд явж байгаад “Өлзийт гол”-д живсэн байж болзошгүй тухай дуудлагыг өчигдөр /2021.08.04/ 23:19 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн У 20 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад У-ийн морь Өлзийт голд үхсэн байхыг олж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж эрлийн үйл ажиллагааг зогсоож, өнөөдөр /2021.08.05/ 06:00 цагт дахин эрлийн ажиллагааг эхлүүлжээ.